Country Results  | Энэ хуудсыг үзэх хэл:

Монгол Улс

Which countries lead in budget accountability? Which ones need improvement? Explore our data and recommendations for each of the 120 countries assessed.
Open Budget Survey Results

Олон нийтийн оролцоо

13

Төсвийн хяналт

76

Ил тод байдал

60

Төсвийн нээлттэй байдлын судалгаа 2021

Засгийн газрын төсвийн талаарх шийдвэрүүд тухайлбал, ямар татвар ногдуулах, төрийн ямар үйлчилгээ үзүүлэх, өрийн хэмжээ хэд байх зэрэг нь нийгэм дэх бүх хүнд чухал үр дагавартай. Засгийн газар эдгээр шийдвэр гаргалтад шаардагдах мэдээллийг олон нийтэд түгээж, тэдгээрийн зүгээс оролцох боломжийг хангах бодит сувгуудыг бүрдүүлснээр нийтийн мөнгийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж буйг баталгаажуулах илүү боломжтой болно.

Read more

 

Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилсан дэлхийн цорын ганц судалгааны арга хэрэгсэл юм. Тухайлбал, засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг.

Уг судалгаа нь тухайн улсын иргэний нийгэмд өөрийн улсын засгийн газартай нийтийн хөрөнгийн ашиглалт болон энэ талаар өгч буй мэдээлэлд үнэлгээ өгч, зөвлөлдөхөд туслах зорилготой юм. Төсвийн нээлттэй байдлын судалгааны энэхүү 8 дахь хэвлэл нь дэлхийн 120 орныг хамарсан болно.

Summary
Country Specific Assessments
Улсын судалгааны дүн MN
pdf, 497.97 KB
60 /100

Төсвийн нээлттэй байдлын судалгааны энэ хэсэгт төв засгийн газар орлогоо хэрхэн бүрдүүлж, нийтийн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар олон нийт мэдээлэл авах боломжийг хэмжинэ. Энэ хэсэгт төсвийн 8 үндсэн баримт бичгийн цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг 109 ижил жин бүхий үзүүлэлтээр хэмжиж, улс бүрийг 0-ээс 100 хүртэлх оноогоор үнэлнэ. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээлэл нийтэлж буйг илтгэнэ.

Монгол Улсын төсвийн ил тод байдал бусад оронтой харьцуулахад

Дэлхийн дундаж
45
Шинэ Зеланд
85
Австрали
79
Өмнөд Солонгос
74
Оросын Холбооны Улс
73
Япон
61
Монгол Улс
60
БНХАУ
20
0
Хангалтгүй
61
Хангалттай
100

Монгол Улсын эрэмбэ: нийт 120 орноос 38-д

0
100

Монгол Улсын төсвийн ил тод байдал, 2010-2021 он

60
2010
51
2012
51
2015
46
2017
56
2019
60
2021
0
Хангалтгүй
61
Хангалттай
100

Монгол Улсын төсвийн баримт бичгийн олон нийтэд нээлттэй байдал

ТЭМДЭГЛЭГЭЭ
Олон нийтэд нээлттэй
Хугацаа хэтэрч нийтэлдэг, эсвэл цахимаар нийтэлдэггүй, эсвэл зөвхөн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулдаг
Боловсруулдаггүй
гүйлгэх
Баримт бичиг 2010 2012 2015 2017 2019 2021
Төсвийн хүрээний мэдэгдэл
Засгийн газрын төсвийн төсөл
Батлагдсан төсөв
Иргэдийн төсөв
Явцын гүйцэтгэлийн тайлан
Хагас жилийн тайлан
Жилийн эцсийн тайлан
Аудитын тайлан

Монгол Улсын олон нийтэд нээлттэй төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрэн байдал

ТЭМДЭГЛЭГЭЭ
61-100 / 100
41-60 / 100
1-40 / 100
гүйлгэх
Төсвийн үндсэн баримт бичиг Баримт бичгийн зорилго ба агуулга Үнэлгээ хийсэн төсвийн жил Баримт бичгийн агуулгын оноо
Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөл боловсруулахаас өмнө Засгийн газрын төсөв санхүүгийн бодлогын ерөнхий үзүүлэлтийг мэдээлнэ; Засгийн газрын эдийн засгийн талаарх төсөөлөл, хүлээгдэж буй орлого, зарлага, өрийн талаарх тоймыг гаргана. 2021 95
Засгийн газрын төсвийн төсөл Засгийн газраас хууль тогтоох байгуулагад батлуулахаар өргөн барина; төсвийн орлогын эх үүсвэр, яамдад олгох төсвийн хуваарилалт, санал болгож буй бодлогын өөрчлөлтүүд болон тухайн улсын төсвийн байдлыг ойлгоход шаардлагатай бусад чухал мэдээллийг нарийвчилж өгнө. 2021 61
Батлагдсан төсөв Хууль тогтоох байгууллагаас баталсан төсөв юм. 2021 39
Иргэдийн төсөв Засгийн газрын төсвийн төсөл эсвэл батлагдсан төсвийн энгийн, хялбаршуулсан хувилбар, олон нийтэд төсвийн талаар чухал мэдээлэл хүргэх зорилготой. 2021 58
Явцын тайлан Төсвийн төвлөрүүлсэн орлого, гарсан зарлага, хуримтлагдсан өрийн бодит гүйцэтгэлийн талаарх тодорхой цаг хугацааны давтамжтай гардаг мэдээллийг багтаана; улирал эсвэл сараар гаргана. 2020 89
Хагас жилийн тайлан Төсвийн хэрэгжилтийн талаарх төсвийн жилийн хагасаар гаргах дэлгэрэнгүй мэдээлэл; төсөв боловсруулахад ашигласан эдийн засгийн урьдчилсан нөхцөлийг нягталж, төсвийн хүлээгдэж буй үр дүнгийн талаарх шинэчилсэн таамаглалыг багтаана. 2020 Боловсруу- лаагүй
Жилийн эцсийн тайлан Төсвийн жилийн эцэс дэх засгийн газрын данс, санхүүгийн байдлыг тайлбарлана, мөн төсвийн жилд тавьсан бодлогын зорилтын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшлийн талаарх үнэлгээг оруулбал нэн сайн. 2019 67
Аудитын тайлан Аудитын дээд байгууллага гаргана. Энэ тайлан нь засгийн газрын жилийн эцсийн данс, санхүүгийн тайлан үнэн зөв бөгөөд иж бүрэн эсэхийг дүгнэнэ. 2019 67

Монгол Улсын 2021 оны төсвийн ил тод байдлын оноо 60 буюу 2019 оны үзүүлэлттэй ойролцоо байна.

2021 оны төсвийн нээлттэй байдалд орсон өөрчлөлтүүд

Монгол Улс төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгосон:

Иргэдийн төсвийг цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтэлсэн.
Жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулсан.

Зөвлөмж

Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:

Хагас жилийн тайланг боловсруулж цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэх
Иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах
Өрийн бүтцийн талаарх тухайн жилийн болон өмнөх жилүүдийн мэдээллийг төсвийн төсөлд илүү дэлгэрэнгүй оруулах, өрийн дүнг жилийн эцсийн тайланд тусгах
Баталсан төсөвт тухайн жилийн орлого болон зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах
Засгийн газрын төсвийн төсөл, батлагдсан төсөв, жилийн эцсийн тайлан болон шилэн дансны порталд хөтөлбөрийн төсвийн талаарх мэдээллийн уялдаа холбоог хангаж жигдрүүлэх.
13 /100

Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь төсвийн үйл явцын үе шат бүрт олон нийтийн зүгээс жинхэнэ утгаар нь оролцох албан ёсны боломжуудыг санал болгодог эсэхийг үнэлдэг. Судалгаанд засгийн газар, хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын энэ чиглэлийн үйл ажиллагааг Төсвийн ил тод байдлын дэлхийн санаачилгын хүрээнд боловсруулсан Сангийн бодлогод олон нийтийн оролцоог хангах зарчмуудад Principles of Public Participation in Fiscal Policies  нийцсэн 18 ижил жин бүхий үзүүлэлтээр шинжилж, улс орон бүрийг 0-ээс 100 хүртэл оноогоор үнэлдэг болно.

Монгол Улсын олон нийтийн оролцооны оноо авбал зохих 100 онооноос 13 байна.

Монгол Улсын олон нийтийн оролцоо бусад оронтой харьцуулахад:

Дэлхийн дундаж
14
Өмнөд Солонгос
59
Шинэ Зеланд
48
Австрали
37
Оросын Холбооны Улс
28
Япон
20
Монгол Улс
13
БНХАУ
0
0
Хангалтгүй
61
Хангалттай
100

Олон нийтийн оролцооны шинэлэг арга барилын талаарх дэлхийн сайн туршлагын талаар https://www.fiscaltransparency.net/case-studies/  цахим холбоосноос үзнэ үү.

Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломж

0
/100
Боловсруулах
(Засгийн газар)
11
/100
Батлах
(хууль тогтоох байгууллага)
25
/100
Хэрэгжүүлэх
(Засгийн газар)
33
/100
Аудит хийх
(аудитын дээд байгууллага)
ТЭМДЭГЛЭГЭЭ
0-40: Сул
41-60: Хангалттай
61-100: Хангалттай

Зөвлөмж

Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:

Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх.
Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах.

Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:

Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч аудитын тайлан хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох.

Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:

Холбогдох аудитын шалгалт хийх үйл явцад олон нийт хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн албан ёсны механизмыг бий болгох.
76 /100

Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь төсвийн үйл явцад хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын гүйцэтгэх үүрэг болон хяналт тавих байдалд дүн шинжилгээ хийдэг. Бүх улсыг 0-ээс 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд оноог тооцохдоо 18 үзүүлэлтийг ижил жинтэйгээр авч үздэг. Үүний зэрэгцээ хараат бус төсвийн байгууллагын талаар нэмэлт мэдээллийг судалгаагаар цуглуулдаг болно (Шигтгээг харна уу).

Монгол Улсын хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллага хамтран төсвийн үйл явцыг хангалттай түвшинд хянадаг бөгөөд төсвийн хяналтын нийлмэл оноо авбал зохих 100 онооноос 76 байна. Хоёр байгууллагын хяналтыг тус бүрээр нь доорх зурагт үзүүлэв.

Хууль тогтоох байгууллагын хяналт

0
72
100
Хангалттай

Аудитын хяналт

0
83
100
Хангалттай
ТЭМДЭГЛЭГЭЭ
0-40: Сул
41-60: Хангалттай
61-100: Хангалттай

Зөвлөмж

Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:

Хууль тогтоох байгууллагын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
Төсвийн жилийн дундуур төсвийн хөрөнгийн хуваарилалтыг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд хууль тогтоох байгууллагатай зайлшгүй зөвшилцдөг байх.

Монгол Улсын Үндэсний аудитын газрын хараат бус байдал болон аудитын хяналтыг сайжруулахын тулд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:

Аудит хийх үйл явцыг хөндлөнгийн байгууллагаар нягтлуулах.

Шигтгээ

Төсвийн хараат бус байгууллагыг үүсгэн байгуулах шинэ хандлага

Монгол Улс Төсвийн тогвортой байдлын зөвлөл хэмээх төсвийн хараат бус байгууллагатай. Зөвлөлийн хараат бус байдлыг хуулиар тогтоосон бөгөөд зөвлөл нь хууль тогтоох байгууллагад тайлагнадаг.

*Хараат бус байгууллагын үзүүлэлтийг Төсвийн нээлттэй байдлын судалгааны оноо тооцоход оруулаагүй болно.

Аргачлал

2021 оны Төсвийн нээлттэй байдлын судалгааг зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийв.

Энэхүү судалгаа нь бүх улсын хувьд төсвийн хараат бус шинжээчдийн бөглөсөн асуулгад суурилдаг болно. Монгол Улсын хувьд уг судалгааны шинжээчид:

Даваахүүгийн Оюунбадам, Чулуунбатын Нарантуяа

Нээлттэй Нийгэм Форум

Хаяг: Жамьян гүний гудамж-5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14240, Монгол улс

Имэйл: [email protected]

Судалгааг улам чанаржуулах зорилгоор бүх улсын бөглөсөн асуулгын эхний хувийг нэрийг нь нууцалсан хараат бус шинжээч болон Монгол Улсын хувьд мөн Сангийн яамны төлөөлөгч нягталдаг.

Past reports
Years
Language
Улсын судалгааны дүн EN
PDF, en
Questionnaire EN
PDF, en
Улсын судалгааны дүн MN
PDF, mn
Улсын судалгааны дүн EN
PDF, en
Questionnaire EN
PDF, en
Улсын судалгааны дүн RU
PDF, ru
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Questionnaire EN
PDF, EN
Улсын судалгааны дүн RU
PDF, RU
Questionnaire EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Улсын судалгааны дүн RU
PDF, RU
Улсын судалгааны дүн RU
PDF, RU
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Questionnaire EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Questionnaire EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Questionnaire EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Улсын судалгааны дүн EN
PDF, EN
Questionnaire EN
PDF, EN