Монгол Улс
Open Budget Survey Results
Олон нийтийн оролцоо
19
Төсвийн хяналт
80
Ил тод байдал
62
Төсвийн нээлттэй байдлын судалгаа 2023
Засгийн газрын төсвийн талаарх шийдвэрүүд тухайлбал, ямар татвар ногдуулах, төрийн ямар үйлчилгээ үзүүлэх, өрийн хэмжээ хэд байх зэрэг нь нийгэм дэх бүх хүнд чухал үр дагавартай. Засгийн газар эдгээр шийдвэр гаргалтад шаардагдах мэдээллийг олон нийтэд түгээж, тэдгээрийн зүгээс оролцох боломжийг хангах бодит сувгуудыг бүрдүүлснээр нийтийн мөнгийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж буйг баталгаажуулах илүү боломжтой болно.
Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилсан дэлхийн цорын ганц судалгааны арга хэрэгсэл юм. Тухайлбал, засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг.
Уг судалгаа нь тухайн улсын иргэний нийгэмд өөрийн улсын засгийн газартай нийтийн хөрөнгийн ашиглалт болон энэ талаар өгч буй мэдээлэлд үнэлгээ өгч, зөвлөлдөхөд туслах зорилготой юм. Төсвийн нээлттэй байдлын судалгааны энэхүү 9 дэх хэвлэл нь дэлхийн 125 орныг хамарсан болно.
Country Specific Assessments
Төсвийн нээлттэй байдлын судалгааны энэ хэсэгт төв засгийн газар орлогоо хэрхэн бүрдүүлж, нийтийн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар олон нийт мэдээлэл авах боломжийг хэмжинэ. Энэ хэсэгт төсвийн 8 үндсэн баримт бичгийн цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг 109 ижил жин бүхий үзүүлэлтээр хэмжиж, улс бүрийг 0-ээс 100 хүртэлх оноогоор үнэлнэ. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээлэл нийтэлж буйг илтгэнэ.
Монгол Улсын төсвийн ил тод байдал бусад оронтой харьцуулахад
Монгол Улсын төсвийн ил тод байдал, 2012-2023 он
Монгол Улсын төсвийн баримт бичгийн олон нийтэд нээлттэй байдал
Баримт бичиг | 2012 | 2015 | 2017 | 2019 | 2021 | 2023 |
---|---|---|---|---|---|---|
Төсвийн хүрээний мэдэгдэл | ||||||
Засгийн газрын төсвийн төсөл | ||||||
Батлагдсан төсөв | ||||||
Иргэдийн төсөв | ||||||
Явцын гүйцэтгэлийн тайлан | ||||||
Хагас жилийн тайлан | ||||||
Жилийн эцсийн тайлан | ||||||
Аудитын тайлан |
Монгол Улсын олон нийтэд нээлттэй төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрэн байдал
Төсвийн үндсэн баримт бичиг | Баримт бичгийн зорилго ба агуулга | Үнэлгээ хийсэн төсвийн жил | Баримт бичгийн агуулгын оноо |
---|---|---|---|
Төсвийн хүрээний мэдэгдэл | Төсвийн төсөл боловсруулахаас өмнө Засгийн газрын төсөв санхүүгийн бодлогын ерөнхий үзүүлэлтийг мэдээлнэ; Засгийн газрын эдийн засгийн талаарх төсөөлөл, хүлээгдэж буй орлого, зарлага, өрийн талаарх тоймыг гаргана. | 2023 | 83 |
Засгийн газрын төсвийн төсөл | Засгийн газраас хууль тогтоох байгуулагад батлуулахаар өргөн барина; төсвийн орлогын эх үүсвэр, яамдад олгох төсвийн хуваарилалт, санал болгож буй бодлогын өөрчлөлтүүд болон тухайн улсын төсвийн байдлыг ойлгоход шаардлагатай бусад чухал мэдээллийг нарийвчилж өгнө. | 2023 | 60 |
Батлагдсан төсөв | Хууль тогтоох байгууллагаас баталсан төсөв юм. | 2023 | 33 |
Иргэдийн төсөв | Засгийн газрын төсвийн төсөл эсвэл батлагдсан төсвийн энгийн, хялбаршуулсан хувилбар, олон нийтэд төсвийн талаар чухал мэдээлэл хүргэх зорилготой. | 2023 | 67 |
Явцын тайлан | Төсвийн төвлөрүүлсэн орлого, гарсан зарлага, хуримтлагдсан өрийн бодит гүйцэтгэлийн талаарх тодорхой цаг хугацааны давтамжтай гардаг мэдээллийг багтаана; улирал эсвэл сараар гаргана. | 2022 | 89 |
Хагас жилийн тайлан | Төсвийн хэрэгжилтийн талаарх төсвийн жилийн хагасаар гаргах дэлгэрэнгүй мэдээлэл; төсөв боловсруулахад ашигласан эдийн засгийн урьдчилсан нөхцөлийг нягталж, төсвийн хүлээгдэж буй үр дүнгийн талаарх шинэчилсэн таамаглалыг багтаана. | 2022 | 18 |
Жилийн эцсийн тайлан | Төсвийн жилийн эцэс дэх засгийн газрын данс, санхүүгийн байдлыг тайлбарлана, мөн төсвийн жилд тавьсан бодлогын зорилтын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшлийн талаарх үнэлгээг оруулбал нэн сайн. | 2021 | 79 |
Аудитын тайлан | Аудитын дээд байгууллага гаргана. Энэ тайлан нь засгийн газрын жилийн эцсийн данс, санхүүгийн тайлан үнэн зөв бөгөөд иж бүрэн эсэхийг дүгнэнэ. | 2021 | 62 |
Монгол Улсын 2023 оны төсвийн ил тод байдлын оноо 62 буюу 2021 оны үзүүлэлттэй ойролцоо байна.
2023 оны төсвийн нээлттэй байдалд орсон өөрчлөлтүүд
Монгол Улс төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгосон:
Зөвлөмж
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь төсвийн үйл явцын үе шат бүрт олон нийтийн зүгээс жинхэнэ утгаар нь оролцох албан ёсны боломжуудыг санал болгодог эсэхийг үнэлдэг. Судалгаанд засгийн газар, хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын энэ чиглэлийн үйл ажиллагааг Төсвийн ил тод байдлын дэлхийн санаачилгын хүрээнд боловсруулсан Сангийн бодлогод олон нийтийн оролцоог хангах зарчмуудад (Principles of Public Participation in Fiscal Policies ) нийцсэн 18 ижил жин бүхий үзүүлэлтээр шинжилж, улс орон бүрийг 0-ээс 100 хүртэл оноогоор үнэлдэг болно.
Монгол Улсын олон нийтийн оролцооны оноо авбал зохих 100 онооноос 19 байна.
Монгол Улсын олон нийтийн оролцоо бусад оронтой харьцуулахад:
Олон нийтийн оролцооны шинэлэг арга барилын талаарх дэлхийн сайн туршлагын талаар https://www.fiscaltransparency.net/case-studies/ цахим холбоосноос үзнэ үү.
Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломж
(Засгийн газар)
(хууль тогтоох байгууллага)
(Засгийн газар)
(аудитын дээд байгууллага)
Зөвлөмж
Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:
Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь төсвийн үйл явцад хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын гүйцэтгэх үүрэг болон хяналт тавих байдалд дүн шинжилгээ хийдэг. Бүх улсыг 0-ээс 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд оноог тооцохдоо 18 үзүүлэлтийг ижил жинтэйгээр авч үздэг. Үүний зэрэгцээ хараат бус төсвийн байгууллагын талаар нэмэлт мэдээллийг судалгаагаар цуглуулдаг болно (Шигтгээг харна уу).
Монгол Улсын хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллага хамтран төсвийн үйл явцыг хангалттай түвшинд хянадаг бөгөөд төсвийн хяналтын нийлмэл оноо авбал зохих 100 онооноос 80 байна. Хоёр байгууллагын хяналтыг тус бүрээр нь доорх зурагт үзүүлэв.
Хууль тогтоох байгууллагын хяналт
Аудитын хяналт
Зөвлөмж
Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
Төсвийн хараат бус байгууллагыг үүсгэн байгуулах шинэ хандлага
Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хэмээх төсвийн хараат бус байгууллагатай. Зөвлөлийн хараат бус байдлыг хуулиар тогтоосон бөгөөд зөвлөл нь хууль тогтоох байгууллагад тайлагнадаг. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Засгийн газраас гаргасан албан ёсны макро эдийн засаг болон төсвийн төсөөллийн үнэлгээг хийж, нийтэлдэг.
Төсвийн хараат бус байгууллагын үзүүлэлтийг Төсвийн нээлттэй байдлын судалгааны оноо тооцоход оруулаагүй болно.
Аргачлал
Даваахүүгийн Оюунбадам, Чулуунхүүгийн Нарантуяа
Нээлттэй Нийгэм Форум
[email protected]